Жефф Безосын экс эхнэр дэлхийн хамгийн баян эмэгтэй болов

АНУ-ын “Amazon” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эрхэм болох Жефф Безосын хуучин эхнэр Маккензи Скоттын нийт хөрөнгийн хэмжээ 68 тэрбум ам.долларт хүрч, тэрээр албан ёсоор дэлхийн хамгийн баян эмэгтэй болов.

болохыг "Bloomberg" агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн долдугаар сард тэрээр блогтоо 2019 онд өөрийн хөрөнгийн 1.7 тэрбум ам.долларыг төрөл бүрийн нийгмийн сайн сайхны аянд хандивласан хэмээн бичжээ.

Маккензи Скот ийнхүү дэлхийн хамгийн баян эмэгтэй бөгөөд Зохиолч, нийгмийн зүтгэлтэн тэрээр Билл Гэйтс, Элон Маск, Марк Цукерберг зэрэг алдартай технологийн магнатуудын ардуур бичигдэж байгаа юм.

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.