1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа аваагүй хүмүүсийн анхааралд-2
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаатай иргэдийн ногдол ашгийг хуваарилах хүлээн авах дансыг баталгаажуулах, мэдээлэл түгээх үйл ажиллагааг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв” УҮГ-тай хамтран зохион байгуулж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа, ногдол ашиг авах боломжтой иргэд буюу 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд Үнэт цаасны компанид данс нээлгэсэн, арилжааны банкны дансны дугаараа өгч амжаагүй иргэд Ebarimt аппликейшнд өөрийн бүртгэлийг нээж, банкны дансаа бүртгүүлж, уг дансандаа ногдол ашиг авах хүсэлтээ баталгаажуулж ногдол ашгаа хүлээн авах боломжийг бүрдүүллээ.
Ebarimt системээр хэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа авах боломжтой вэ?
-Үнэт цаасны компанид очиж данс нээлгээгүй, эсхүл Үнэт цаасны компанид данстай боловч ногдол ашиг авах арилжааны банкны дансаа өгч амжаагүй иргэд авах боломжтой.
Цаашид “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа иргэд Үнэт цаасны компанид данс нээлгэснээр хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд өөрийн эзэмшиж буй “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа бусдад бэлэглэх, зарах, зээлийн барьцаанд тавих, нас барсан иргэдийн хувьцааг өв залгамжлах эрх нээгдэх учир Үнэт цаасны компанид данс нээлгэх шаардлагатай. Нэгэнт хувьцааны данстай, арилжааны банкны дансаа үнэт цаасны компанид бүртгүүлсэн иргэдийн хувьд тэрхүү дансаараа дамжуулан ногдол ашгаа авах юм.
- Ebarimt системээр дамжуулан хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
-Иргэн та үнэт цаасны компанид арилжааны банкны дансаа бүртгүүлж амжаагүй бол ebarimt-д нэвтрэн ороход хүсэлт илгээх талбар гарч ирэх бөгөөд “ТИЙМ” товчийг даран өөрийн хувийн мэдээлэл болон дансны мэдээллээ шалгаад үнэн зөв бол “ТИЙМ” товчийг дарснаар таны хүсэлт баталгаажиж ebarimt-д бүртгэлтэй дансанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 2019 оны ногдол ашиг шилжиж орно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.