СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-04

Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу орох хөдөлгөөнийг хаажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан есдүгээр сарын 3-ны өдрийн 22.00 цагаас эхлэн тус сум руу орох  хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.

Мөн тус хэсгээр дамжин өнгөрөх автомашиныг зогсоолгүй, шууд явуулж буй юм байна. Он гарсаар Монгол Улсад тарваган тахлын сэжигтэй 16 тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн тохиолдол батлагдсан. 

ЗӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр наймдугаар сарын 27-нд 38 настай эрэгтэй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж идсэн байна. 
 
. Үүнтэй холбоотойгоор Тосонцэнгэл суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байна. Сэжигтэй тохиолдлоос сорьц цуглуулж, хурдавчилсан тестээр шинжлэхэд эерэг гарсан. Тиймээс сорьцыг ЗӨСҮТ рүү өнөө өглөө 05.00 цагт явуулжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.