Исламын улс бүлгийн цахим номын санг илрүүлжээ

Исламын улс зэвсэгт бүлгийн уриа, суртал ухуулга бүхий томоохон хэмжээний цахим номын санг судлаачид илрүүлжээ. .

Уг дижитал номын санд 90,000 орчим материал багтсан бөгөөд сард 10,000 гаруй хүн зочилдог ажээ. Хэт даврагсдыг өдөөсөн контент бүхий мэдээллийн санг устгах мэргэжилтнүүдийн хувьд хүндрэлтэй байгаа юм. Учир нь дата мэдээллийн төвүүд нь нэг газарт бус өөр өөр газарт байршсаныг илрүүлжээ. Их Британи болон АНУ дахь терроризмтой тэмцэх албаныхан исламын хэт даврагсад үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлж буйд зовниж сонор сэрэмжтэй хандаж байна.

 114232319 b715073a 3a74 4b07 a2fa 09f3490c1353

2019 оны аравдугаар сард Исламын улс бүлгийн удирдагч Абу Бакр аль Багдадийг устгасны дараа олон нийтийн цахим сүлжээгээр тус байгууллагыг дэмжсэн пост, контентууд нэмэгджээ. . Халдлага дайралт зохион байгуулах төлөвлөхөд шаардлагатай бүх мэдээлэл багтсан гэж Стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Мустафа Аяад мэдэгджээ. Мэдээллийн санг “Халифын нууц” хэмээн нэрлээд байгаа юм.

 114234216 a18e8555 8a6c 4198 b22c 90dbb2978ced

 114232321 56270480 4f17 46bd a98a a549b2419fff

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.