Оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг олгох ажил эхэлжээ
Их, дээд сургуулийн оюутнуудын хичээл 10 дугаар сарын 5-наас эхэлнэ. Тиймээс оюутнуудад нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг шинээр олгох, сунгах ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Оюутнуудад автобусны картыг шинээр олгох:
Шинэ оюутнуудад нийтийн тээврийн цахим картыг шинээр олгоно. Их, дээд сургуулиуд шинэ картын захиалгыг 2020 оны есдүгээр сарын 1-11-ний хооронд оюутнуудаасаа авч байна. Картны төлбөр 3,600 төгрөгийг УБСК-ын Худалдаа Хөгжлийн банкны 475014869 дансанд тушаана. Захиалгын дагуу есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд картыг олгож эхэлнэ.
Хуучин картыг сунгах:
2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан оюутнууд сунгуулан ашиглана.
Картаа сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Өнгөрсөн хичээлийн жилд авсан цахим төлбөрийн карт /Карт эвдрэлгүй, мөн өөрийн нэр дээр авсан сүүлийн карт байх/
Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж, картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт хураалгана.
- Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Оргил нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Баянгол 3,4 хорооллын Имарт нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Баянхошуу дэд төв нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
- Картын эрх сунгалтын хураамж 1,000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 475016875 тоот дансанд тушаана.
Сургуулийн захиргаа картын эрхээ сунгуулах оюутнуудын баримт бичгийг хүлээн авна.
Нэмэлт мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын 70113032 утсанд хандан авах боломжтой.
УДИРДАМЖ:



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.