Өвөрмонголд дахин нэг төрийн албан хаагч амиа хорложээ
БНХАУ-аас гаргасан ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг хятад хэл, бичгээр явуулах шийдвэрийг өвөрмонголчууд эсэргүүцэн тэмцээд багагүй хугацаа өнгөрч байна. Өвөрмонголчууд монгол бичгийг үгүй хийж, соёлын хувьсгал хийх гэж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн бичиг барин, дуу хоолойгоо нэгтгэж буй зураг, бичлэг ч мөн сошиалд тараад байгаа юм.
Гэвч тэмцэл төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд эсэргүүцлээ илэрхийлсэн нэг иргэн амиа хорлосон гэх мэдээлэл гарсан юм. Энэ удаад бас нэгэн иргэн амиа хорлосон талаар Алтанбагана гэх иргэн "Wechat"-д мэдээлэл оруулжээ.
Тэрээр,
"...Би бол Альшаа аймгийн Зүүн хошууны намын хорооны ажилтан Алтанбагана. Альшаа аймгийн намын хорооны ажилтан миний гэргий ойрд хос хэлний төлөө бухимдаж, асраас үсэрч нас барав. Хүмүүс ээ, ухаараач!!!" гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.