"Спутник V" вакцины туршилт 2022 он дуустал үргэлжилнэ

ОХУ-ын эрдэмтдийн гарган авсан "Спутник V" коронавирусийн эсрэг вакцины судалгааны ажлын дараагийн үе шат жил гаруйн хугацаанд үргэлжилнэ гэдгийг мэргэжилтнүүд мэдээлж байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамны баримт бичигт дурдсанаар Мөн судалгааны ажлыг Москва хотын анагаах ухааны есөн байгууллагад хийхээр шийдсэн гэнэ.

Сануулахад, өнгөрсөн сарын 11-нд ОХУ дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакциныг гарган авснаа зарлан, албан ёсоор бүртгэн авсан. Үүний дараагаар Оросын Эрүүл мэндийн яамнаас Гамалейн судалгааны хүрээлэнд "Спутник V" вакцины бүртгэлийн дараах судалгааг хийх зөвшөөрлийг наймдугаар сарын 25-нд олгосон билээ.

Эх сурвалж: НТВ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.