Нөхөртөө хаягдсан, бага насны хоёр хүүхэдтэй ээж гудамжинд сар болж байна

Бага насны хоёр хүүхэдтэй эмэгтэй нөхөр нь хаяж явсны улмаас бүтэн сарын турш гудамжинд гуйлга гуйж амьдарч байна.

Тэрээр өнгөрсөн өвөл нөхөр нь хаяж явсны улмаас бага насны хоёр хүүхэдтэйгээ үлджээ. Бие муутай ажил хийх боломжгүй тул гудамжинд хүүхдийнхээ сүү, живхний мөнгийг олохоор сар хагасын турш сууж байгаа аж.

Уг мэдээллийг МҮОНТ-ын сэтгүүлч н.Мандхай өгсөн бөгөөд тэрээр НГБХЗХГ-ын мэргэжилтэнд хандсан байна.

МҮОНТ-ын сэтгүүлч н.Мандахаа "Ажлаа тараад гэр лүү харих замд хүүхдүүдээ дагуулаад гуйлга гуйж суугаа эмэгтэйтэй сүүлийн долоо хоног таарч байна. Хүйтэн бороо орсон өдрүүдэд ээж нь нялх хүүхдээ тэврэн хүйтэн цемент дээр сууж байгаа нь сэтгэл өвтгөсөн. Халаасандаа байгаа хэдэн төгрөгөө зүгээр өгөөд явахаас илүүтэй энэ эмэгтэйг дахиад гудамжинд битгий суугаасай. Өнөөдөр нялх үрээ тэврээд гуйлга гуйгаад суусан ч маргааш суухгүй байх боломжийг бүрдүүлээд өгье гэсэн үүднээс танай телевизэд хандлаа. Мөн НГБХЗХГ-т хандсан. Ажил хийх боломжтой бол ээжийг нь хөдөлмөр эрхлэх боломжоор ханган, туслалцаа үзүүлэхийг хүсэж холбогдох байгууллагуудад хандсан байгаа" гэсэн юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.