1072 ширхэг хувьцааны ногдол ороогүй иргэдийн анхааралд

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Удтал хүлээлгэсэн ногдол ашиг өнөөдрөөс ногдол  /2020.09.03/ иргэдийн дансанд шилжиж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар 1 сая 883 мянган иргэн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны данстай. Ингээд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцаа данс нээлгэсэн иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулалт хийснээр .

Та үнэт цаасны дансаа нээлгэсэн ч банкны зөв дансаа холбуулаагүй бол брокерийн компанидаа хандан холбуулах, үнэт цаасны дансаа нээлгээгүй бол яаралтай нээлгэн ногдол ашгийн мөнгөө авах боломжтой.

Иргэн та хэдэн хувьцаатай эсэх, үнэт цаасны ямар компанид бүртгүүлсэн эсэхээ 158989 тусгай дугаар луу мессэж бичин тодруулж болно. 

697382467233595bb91b05d5d994e512

b3d37a41fac5678dc77296262f0a9e07

. Өнөөдрийн байдлаар И-баримт-д бүртгэлтэй, ногдол ашиг авах данс нь баталгаажаагүй нийт 644.6 мянган иргэний банкны дансыг баталгаажуулж Төрийн сангаар олгоно.

Дансгүй иргэдэд болон хүүхдүүдэд бусад аргаар (ибаримт, халамжийн мөнгө авдаг дансаар) ногдол ашиг олгох талаар яригдаж байгаа ч хэзээ олгох нь тодорхойгүй байна. Үнэт цаасны данс нээлгэн тухайн данстай нь хүүхдийн өөрийн нэр дээрх арилжааны банкны данс холбосноор авах боломжтой.

118505983 2449064212065653 8390519722688722058 n

Хувьцааны дансаа нээлгээгүй И-баримт-д бүртгэлтэй зарим иргэдийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг И-баримтын данс руу нь шилжиж орсон байна. 

Түүнчлэн есдүгээр сарын 1-нээс өмнө данс нь баталгаажсан иргэдийнх эхний ээлжинд орж байгаа бөгөөд түүнээс хойш бүртгүүлсэн иргэдийх тун удахгүй орох гэнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.