Грек, Польш улс ОХУ-ын иргэдэд тавьсан аяллын хязгаарлалтаа түр цуцлав

ОХУ-д коронавирусийн нийт батлагдсан тохиолдол нэг саяыг давсантай зэрэгцэн Грек, Польш улсууд цар тахлын үеийн аяллын хязгаарлалтаа шинэчлэн, Оросын иргэдийг хоёр долоо хоногийн турш хилээрээ нэвтрүүлэх болжээ.

болов. "Notesfrompoland.com" сайтын мэдээлснээр Польш улс есдүгээр сарын 15-ны өдөр аялал жуулчлалын хоригоо дахин шинэчлэх төлөвтэй байгаа аж.

Харин Тус улс долоо хоногт дээд тал нь 500 хүнийг ОХУ-аас хүлээж авах бөгөөд хилээр нэвтэрсэн өдрөөс хойш гурван хоногийн дотор коронавирусийн шинжилгээний "Сөрөг" хариуг хүлээлгэн өгч, хувийн мэдээллийн дэлгэрэнгүй хуудсыг бөглөх шаардлагатай гэнэ.

Түүнчлэн Өмнө нь орос иргэд Беларустай хиллэдэг газар нутгийн хэсгээр Европ руу зөвшөөрөлгүйгээр аялсан хэмээн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Европын холбоо өнгөрөгч долдугаар сарын 1-нд гадаад хилээ нээхдээ Оросын аялагчдыг нэвтрэхийг хориглосон билээ.

Эх сурвалж: The Moscow Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.