Л.Болд ХБНГУ-д Элчин сайдаар сууна
Ардчилсан нам МАХН болон ШИНЭ намтай хамтран орон нутгийн сонгуульд оролцох болсноо зарлахтай зэрэгцэн Монгол улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болдыг ХБНГУ-д суух Элчин сайдаар явах нь гэсэн яриа ордонд хүчтэй тархав.
2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсанд дүгнэлт хийн, тус намын гишүүд, тэр дундаа МоАХ-ныхон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад санал тавьснаар одоо тэрбээр орон нутгийн сонгуульд намаа удирдан орж байгаа юм. 2020 оны сонгуулийн ялагдах гол шалтгаан болсон хагарал, үүнээс үүдсэн санал хуваалтыг арилгахын тулд Ерөнхийлөгч одоогоор ХҮН-аас бусад намуудыг АН-ын эгнээнд нэгтгээд байгаа.
АН болон ШИНЭ намын хэд хэдэн хүнийг дэргэдээ зөвлөхөөр авснаас гадна ямарваа санал хүсэлтэд нь "уриалгахан" хандаж байгаагийн нэг нь Л.Болдыг ХБНГУ-д Элчин сайдаар томилох томилгоо гэж ярьж байна.
Л.Болдын хувьд ХБНГУ-ын Бернаугийн үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургуулийн төгсөгч тул Германд томилогдоно гэдэг хоёр дахь нутагтаа томилогдсон гэсэн үг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.