Фото мэдээ: Чөлөөлөх дайны 75 жилийн ойн баярын өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол улс Чөлөөлөх дайнд ялсны, Зөвлөлт-Монголын арми Японыг нэг мөсөн буулган авч Дэлхийн II-р дайн дууссаны 75 жилийн ойн баярын өдөр.  

80 сая хүний халуун амийг авч одон хүн төрөлхтний түүхэнд хамгийн харгис, цуст дайнаар бичигдсэн Дэлхийн II-р дайны төгсгөл 1945 оны 9-р сарын 2-нд Японы зэвсэгт хүчний командлал бууж өгөх тухай актанд гарын үсэг зурснаар эцэсвэр болсон. МУ-ын түүхэнд Чөлөөлөх дайн гэж нэрлэдэг энэ дайнд МАХЦ, ЗХУ-ын арми хамтран ялгуулсан ялалт байгуулж зургаан жил үргэлжилсэн дайныг цэглэсэн түүхтэй.

Энэ түүхэн ялалтын 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд нийслэл хотын төвд сүндэрлэх БНМАУ-ын баатар, хурандаа генерал, Залуу жанжин Жамъянгийн Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болов. Ёслолд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, БХЯ-ны дэд сайд, ОХУ, Хятад Улсын цэргийн атташе, эрдэмтэн судлаач, Жанжны үр хүүхэд, иргэд оролцлоо.

Цэрэг эрс, ард олондоо Залуу жанжин хэмээн алдаршсан хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэн нь 1939-1948 онд Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогчоор ажиллаж байсан бөгөөд ХХ-р зуунд Монгол улсын оролцсон хоёр дайнд цэрэг армиа фронт дээр командлаж байсан аж. 1939 оны Халхын Голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд Монголын зэвсэгт хүчнийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, дэслэгч генерал Залуу Жанжин Лхагвасүрэн нар удирдаж байсан.

Ийнхүү Монгол цэрэг дэлхийд энх тайвныг бүтээлцсээр ирсэн өндөр алдартай.

Генералын бичиж 1975 онд хэвлүүлсэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” дуртдатгал номыг Залуу Жанжны охин Л.Лхагвадулам дахин хэвлэж гаргасан бөгөөд хоёр дахь хэвлэлийг Чөлөөлөх дайны 75 жилийн ой, Чөлөөлөх дайны ахмад дайчдад зориулав. Баярын энэ өдөр номыг ахмад дайчдад гардууллаа.

Чөлөөлөх дайны 75 жилийн ой, ахмад дайчдад зориулан Залуу Жанжны охин Л.Лхагвадулам, генералын бичиж 1975 онд хэвлүүлсэн “Олон жилийн зузаан нөхөрлөл” дуртдатгал номын 2 дах хэвлэлийг гаргасан ба баярын энэ өдөр номыг ахмад дайчдад гардуулав.   

Алдарт ойн арга хэмжээний хүрээнд Монголын төр засгаас ахмад дайчдад төрийн одон медаль, салбарын шагнал, мөнгөн тусламж гардуулах, Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөх, “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” үзэсгэлэн гаргах зэрэг үйл ажиллагаа багтсан юм.  

157B0063 livetv

157B0065 livetv

157B0068 livetv

157B0069 livetv

157B0070 livetv

157B0073 livetv

157B0075 livetv

157B0077 livetv

157B0078 livetv

157B0083 livetv

157B0086 livetv

157B0088 livetv

157B0090 livetv

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.