LIVE: FIBE 3x3 сагсанбөмбөгийн Hungary 2020 тэмцээн

 

Унгар улсын Дебрецен хотноо FIBA 3x3 сагсанбөмбөгийн гурван цуврал тэмцээн явагдаж байгаа ба өнөөдөр цувралын хоёр дахь тэмцээн буюу "Hungary 2020" тэмцээн эхэллээ. 

Тус тэмцээнд дэлхийн шилдэг 14 баг оролцож байгаа ба манай Улаанбаатар ММС Энержи баг В хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэх болсон Сербийн Нови Сад болон Чехийн Хумполек Бернард багуудтай оржээ. Манай баг өнөө шөнө /Улаанбаатарын цагаар/ 00:00 цагаас Нови Садтай, 01:50 цагаас Хумполек Бернард багтай тус тус тоглох хуваарьтай байна.

Яг одоо Словенийн алдарт Пиран баг болон Белгийн Антферп багууд тоглож байна. 

Тоглолтын хуваарь /Улаанбаатарын цагаар/

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.