Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10-р цэцэрлэг 7 жилийн дараа ашиглалтад орлоо

2013 оноос хойш уг цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдож, өнчин хүүхдүүдийн цэцэрлэгийн нэг буланд үйл ажиллагаагаар явуулсаар өнөөдөртрөө золгосон юм. Тэгвэл цэцэрлэгийн шинэ барилгын хөрөнгийг 2018 онд шийдүүлснээр 5.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хүүхдийн сэргээн засах зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн барилга ашиглалтад оржээ. 

Ингэснээр тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүнд хэлбэрийн тархины саажилт, даун, давхар согогтой нийт 120 гаруй хүүхэд өөрийн гэсэн цэцэрлэгийн байранд хүмүүжих боломж нь бүрдэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.