Тог тасарсны улмаас олон зуун зорчигч галт тэргэнд хоножээ

Испани улстай хиллэдэг Францын Андай хотоос нийслэл Парис хотыг чиглэн хөдөлсөн хурдан галт тэрэг тог тасарч, эрчим хүчний эх үүсвэргүй болсноор бүхэл шөнийн турш зогсчээ. .

Эх сурвалжийн мэдээлснээр галт тэргэнд явсан мянга орчим зорчигч орон нутгийн цагаар ням гарагийн үд дундад 5-6 цагийн аяллаа дуусгаж Парист буух ёстой байжээ. Гэтэл тэдний төлөвлөгөө бараг бүтэн нэг хоногоор хоцорч зорчигчид Ландийн бүс нутагт хоножээ. Үүр цайхын өмнө цахилгааны саатлаас болж унтарсан галт тэрэгнээс зорчигчдыг өөр галт тэрэг рүү шилжүүлснээр даваа гарагийн үд дундад Парист ирсэн байна.

A railway failure blocks hundreds of passengers in southern France

Галт тэрэгний зоогийн газрын хүнс ням гарагийн орой дууссан тухай мэдэгдсэн ба нэг зорчигч ухаан алджээ. Зорчигчдыг нүүлгэн шилжүүлэхээс өмнөхөн хүнс, ундны усаар хангасан байна. Мөн коронавирусийн халдвар тархахаас сэргийлж амны хаалтуудыг нэмж тараажээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.