ВИДЕО: Дэлхийн шилдгүүд хагас шигшээд учраа таарлаа

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн шилдэг 12 баг Debrecan Masters 2020 тэмцээнд оролцож финалын төлөө дэлхийн №1 Лиман болон Литвийн Утена багууд тунан үлдсэн юм. Таамаг ёсоор Лиман өрсөлдөгчөө 21:16 харьцаагаар буулган авч аваргын титмийг өргөлөө 

Өчигдөр дэлхийн №1 Лиман болон №2 Нови Сад багууд хагас шигшээ тоглолтод учраа таарлаа. Сербийн багуудын дуэлд Лиман 21:15 харьцаагаар хожил байгуулж шигшээд шалгарсан тоглолтыг толилуулж байна. 

Ташрамд сонирхуулахад Унгар улсад хүрэлцэн очоод буй Улаанбаатар ММС Энержи баг маргаашаас тоглолтоо эхлүүлэх хуваарьтай байна. Тодруулбал: есдүгээр сарын 1-2-ны өдөр зохион байгуулагдах Hungary 2020, есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах Europe 2020 тэмцээнүүдэд оролцох юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.