АНУ-аас 254 иргэн эх орондоо ирнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн.
Тусгай үүргийн онгоц ирэх есдүгээр сарын 02-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирэх бөгөөд
- Бага насны хүүхэдтэй гэр бүл-40,
- Өндөр настан-54, жирэмсэн-6,
- Эрүүл мэндийн шалтгаантай-74,
- Бусад шалтгаантай-80 иргэн байгаа юм.
Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.