СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Банкны зээлийн хүүг бууруулах УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар зээлийн хүү тэр  даруйдаа буурчих юм шиг хүлээлт олон нийтийн анхаарлын төвд байна. Гэтэл зээлийн хүүг захиргааны аргаар тогтоол гаргаад буулгачихдаг жишиг олон улсад тийм ч үр дүнтэй арга гэж үздэггүй аж. Нөгөөтэйгүүр эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал, зах зээлийн жамаараа аажимдаа буурдаг зүйл.

Тогтоол батлагдлаа ч Өнөөдөр банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 16.3 хувьтай байгаа гэж буй ч ачир дээрээ 20 орчим хувьтай байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Түүнчлэн барьцаа их, шаардлага өндөртэй зээл хөөцөлдөж цагаа алдаж байхаар банк бус санхүүгийн байгууллага болон ломбард, хувь хүнээс мөнгө зээлэх нь тэдэнд амар байсаар ирсэн.

Гэтэл өнөөдөр энэхүү мөнгө хүүлэлт нь сарын 10 хувьд хүрснийг 100 айлын барилгын модны захад үйл ажиллагаа эрхлэдэг иргэн хэлсэн юм. Тэрээр гурван сарын хугацаанд 300 сая төгрөгийн зээлд 33 сая төгрөг төлсөн гэж байв. Түүнчлэн мөнгө хүүлэлт өдрийнх болж хувирсан гэлээ. Өөрөөр хэлбэл, тэдний ихэнх нь зээлээ төлөхийн тулд банк бус санхүүгийн байгууллагаас болон хувь хүнээс зээл авч банкны зээлээ төлөх зэргээр аргацаасаар эцэстээ бизнес нь дампуурсан байх жишээтэй.

Тиймээс хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдэд тайлбар хийх үеэр хэлсэн юм.

Тэрээр “ Өмнөх парламентын үеэр зээлийн хүүгийн дээд хязгаар гэж яригдаад хуулийн төсөл өргөн барьж байсан. Зээлийн хүүнд дээд хязгаар тогтооно гэвэл олон төрлийн бүтээгдэхүүнд тус бүрд нь хязгаар тогтооно. Ийм зүйл олон улсын практикт байдаггүй юм билээ. Тиймдээ ч Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргасан байдаг. Мөнгө зээлж байгаа бүх субъект үүнд хамаарна. Банк, банк бус, хоёр иргэн хоорондоо зээл өгөхөд ч хамаарна. Бусдаар хадгаламж, зээлийн хүүнд хязгаар тогтоох боломжгүй” гэсэн юм.

1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг эргэлтэд оруулбал арилжааны банкуудад хөрөнгө оруулалт болж зээлийн хүү буурахад голлон нөлөөлөх боломжтой. Үүнийг зохицуулхад хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Тиймээс “Актив удирдлагын чанарын тухай” хуулийг УИХ-д өргөн барьсан хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа энэ үеэр онцолж байв.

Түүнчлэн бусад улсад мөнгө хүүлэлтийн хүү тодорхой хэмжээтэй байдаг аж. Жишээлбэл, Япон улсад жилийн 20 хувиас хэтэрвэл мөнгө хүүлэлт гэж үзэх жишээтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.8.31 ДАВАА № 167 (6392)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.