LIVE: Ч.Ундрам: Кембриджийн хөтөлбөр нэвтрүүлэх гээд байгаа гишүүдтэй мэтгэлцэхэд бэлэн байна

None

УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, С.Батболд, Х.Булгантуяа, Д.Батлут гишүүд хамтран "Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг" байгуулжээ

Гэвч уг хөтөлбөрийг эсэргүүцсэн шүүмжлэл төрийн ордонд, тэр дундаа зарим гишүүдээс гарч эхэлжээ. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

Би 10 гаруй жил боловсролын салбарт анхан шатнаас нь удирдах түвшин хүртэл ажилласан. Өнөөдөр хууль батлагчдын эгнээнд нэгдэн ажиллаж байна. Энэ асуудал дээр хоёр талын байр суурь хууль батлагчдын дунд явж байна. Яахав эрүүл мэтгэлцээн юм даа. 

Бид үндэсний хөтөлбөрөө шинэчилж сайжруулах замаар боловсролын реформыг хийх ёстой. Яагаад гэвэл ирэх жил Монгол Улсад анхны ЕБС байгуулагдсаны 100 жилийн ой болно. Бид хойд хөршөөсөө анхны боловсролын хөтөлбөр нэвтрүүлж авч байжээ. Өнгөрсөн жилүүдэд бид дандаа гадны хөтөлбөрөөр Монгол хүнээ боловсруулж, сургаж ирсэн. Бид Монгол хүнээ монгол хөтөлбөрөөр бэлдэх ёстой. 

Тэртээ тэргүй Монголын онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр байсаар байтал гадны орны хөтөлбөрийг бид нэвтрүүлэх шаардлагагүй. Кембриджийн хөтөлбөр нэвтрүүлээд 10 жил болсон ч уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гурван сургууль нь маш өндөр зардалтай, байр савны асуудлаа ч шийдээгүй байна. 62 сургууль байгуулна гэвэл бусад 90 хувийн нөөц боломжийг шавхана гэсэн үг шүү дээ. 

Сандал ширээний асуудлаа шийдэж амжаагүй байж яаж бид Кембриджийн хөтөлбөр лүү орох вэ. Тэрэнд орвол үндэсний хөтөлбөрөө л сайжруулж, урагшаа харж явах ёстой.

Өчигдөр би энэ чиглэлийн лобби бүлэг байгуулна гэдгээ ХМХ-д өгсөн ярилцлагадаа мэдэгдчихсэн байсан. Гэтэл өнөөдөр зарим гишүүд эсрэг лобби бүлэг байгуулжээ. Тэднийг би эрүүл мэтгэлцээнд урьж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.