LIVE: АН-ын бүлэг төсвийн тодотголоо татаж авахыг шаардан чуулганыг орхиж гарлаа

УИХ-ын ээлжит бус чуулган үдээс хойш 14.00 цагаас эхэлж, төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Өнөөдрийн чуулганаар 10 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдааныг орхиж гарлаа. Учир нь АН-ын бүлэг төсвийн тодотгол нүдээ олсонгүй, асуудлаа эрэмбэлж чадсангүй гэж үзжээ. Мөн энэ удаагийн ээлжит бус чуулган төдийлөн үр дүнгүй байсан хэмээн дүгнэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тус төсвийн тодотгол ард түмний хэрэгцээг анхаарсангүй. Өдөр болгон хаалгаа барьж буй аж ахуй нэгжүүд нэмэгдэж, ажилгүйдэл хавтгайрсан энэ үед иргэдийн бүсийг чангалсан л тодотгол боллоо. Дундаж давхаргын амьдралыг бодсон тодотгол хийж чадсангүй.

Хууль бус зүйлийг хуулийн дагуу болгох гэж оролдсон төсвийн тодотгол байлаа. Тиймээс АН хамтран оролцож, дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. "Тодотголыг татаж ав" гэдэг шаардлага тавьж чуулганы хуралдааныг орхин гарлаа. Монгол орны нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь ган гачигтай байна. Тухайлбал Баянхонгор аймаг зуншлага хүндэрсэн, өвөлжилт хүндрэх нөхцөлтэй болсон үед төсвийн тодотголд цохих хэмжээний анхаарлыг тийш нь хандуулах, гамшгийн үед яаралтай арга хэмжээ авах зүйлсийг ярьсангүй" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.