СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгийг юунд зарцуулж дуусгасан бэ?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Өөрөөр хэлбэл, эрсдэлт нөхцөл байдал, болзошгүй гамшгийн үед хэрэглэх ёстой нөөц хөрөнгө дууссан гэсэн үг.

Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгийг УИХ-ын сонгуульд зарцуулсан байх магадлалтай гэж НИТХ дахь АН-ын бүлэг хардаж байна.

Учир нь нийслэлийн засаг дарга С.Амарсайхан сонгуульд нэр дэвшсэн бөгөөд засаг даргын нөөц хөрөнгийг хэрхэн, юунд зарцуулснаа одоог болтол тайлагнаагүй байгаа юм. Тиймээс АН-ын бүлэг хөндлөнгийн санхүүгийн аудит оруулж, шалгуулах хүсэлтэй байгаа ажээ. 

Харин нөөц хөрөнгө дууссанаар өвөлжилт хүндэрвэл, замын халтиргаа гулгаа үүсвэл хаанаас, хэрхэн, ямар хөрөнгөөр уг асуудлуудыг шийдвэрлэх нь бүрхэг болж байна гэсэн үг юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.