Франкфуртаас 261 иргэн эх орондоо ирлээ
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл,
- бага насны хүүхэдтэй гэр бүл-41, ,
- өндөр настан-28,
- эрүүл мэндийн шалтгаантай-28,
- хөгжлийн бэрхшээлтэй 1,
- бусад-163 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тайж, Намуун, Монголика зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.