Нутгийн 50 хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй, 50 хувьд нь хэтэрч гарчээ

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.

Энэ сарын 20-ны байдлаар байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

  • 32.5% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)
  • 18.1% нь 51-100 хувь   (бэлчээр хүрэлцээтэй)
  • 25.0% нь 101-300 хувь  (даац 1-3 дахин хэтэрсэн)
  • 6.1% нь 301-500 хувь    (даац 3-5 дахин хэтэрсэн)
  • 18.3% нь 500 хувиас их  (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл .daats2020 300

Аймгийн дүнгээр авч үзвэл байна.            

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Говь-Алтайн Төгрөг, Цээл, Халиун, Бигэр, Жаргалан, Чандмань, Дэлгэр,  Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Заг, Бөмбөгөр, Галуут, Эрдэнэцогт, Баян-Овоо, Баянцагаан, Баацагаан, Жинст, Богд, Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Уянга, Зүүнбаян-Улаан, Сант, Баянгол, Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг, Булганы Рашаант, Төвийн Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Өмнөговийн Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Баян-Овоо, Ханхонгор, Баяндалай, Манлай сумд орж байна.

Мөн Баян-Өлгийн Буянт, Увсын Зүүнхангай, Ховдын Мөст, Цэцэг, Говь-Алтайн Тонхил, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Архангайн Өлзийт, Хотонт, Өвөрхангайн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр, Нарийнтээл, Гучин-Ус, Хайрхандулаан, Тарагт, Орхоны Баян-Өндөр, Төвийн Аргалант, Лүн, Хэнтийн Дэлгэрхаан, Сүхбаатарын Баяндэлгэр, Дундговийн Сайхан-Овоо, Луус, Адаацаг, Говь-Угтаал, Өндөршил, Дорноговийн Сайхандулаан, Мандах, Өмнөговийн Номгон, Цогтцэций сумдад даац 3-5 дахин (улбар шар) хэтэрч гарсан байна.

Иймд ажиллахыг зөвлөлөө.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.