Макаод гурван монгол иргэн хулгай хийгээд, баригджээ

Макаогийн Котай бүсийн хоёр худалдааны төвөөс хулгай хийсэн Монгол Улсын иргэд болох хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг тус хотын Олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газраас баривчилжээ.

Тус хоёр худалдааны төвийн нэгээс нь алдагдсан болохыг дэлгүүрийн харуул хамгаалалтын алба хаагчид цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Албаныхан хяналтын камерын бичлэгийг шүүж үзээд эрэгтэй хулгайч болон түүний хамтрагчийг олж тогтоосон аж.

Үүний дараа цагдаа нар тухай мэдээлэл хүлээн авсан бөгөөд сэжигтэн эмэгтэйг газар дээр нь баривчилжээ. Эдгээр гурван сэжигтнийг Прокурорын газарт шилжүүлээд байгаа юм. 

Эх сурвалж: MACAU DAILY TIMES

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.