БНСУ: Монгол иргэн 100 сая воноо луйвардуулжээ

БНСУ-д улсад ажиллаж, амьдардаг монгол эмэгтэйгээс 100 сая вон луйвардсан 49 настай А-д тус улсын анхан шатны шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял оноосон байна. Хохирогч монгол эмэгтэй нь массажист хийдэг бөгөөд хэрэгтэн А нь эмэгтэйн ажилладаг массажны газрын байнгын үйлчлүүлэгч байжээ.

Улсан хотын дүүргийн шүүхээс залилан болон хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан А-гийн талаар дээрх шийдвэрийг гаргасан болохыг өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр зарласан юм.

Хэргийг тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сард А нь массажист монгол эмэгтэйд гэж хэлээд нэг сая вон зээлсэн байна. Үүнээс хойш тус эмэгтэй

Түүнчлэн хэрэгтэн А нь өөрийн ажиллуулдаг компанийнхаа 41 настай ажилтнаа зодсон учир хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан байна. А нь тус ажилтныг ажлаас нь халсан хэдий ч тэрээр ажлаасаа гарахгүй байсан гэсэн шалтгаанаар түүний биед халдсан аж.

Хэдий А нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч байсныг шүүхээс харгалзаж үзсэн гэв.

Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20200825114400057?input=1195m

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.