ЕБС-иуд есдүгээр сарын 21-с хойш ажлын таван өдөр танхимаар хичээллэнэ
Ковид-19 цар тахлын улмаас манай улс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гурван өдөр танхимаар хоёр өдөр онлайнаар хичээллүүлэх шийдэлд хүрсэн. Гэхдээ энэ шийдвэр есдүгээр сарын дундаас хойш өөрчлөгдөх аж.
Дотоодод цар тахал алдаагүй байгаа учраас хичээл сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэвийн горимд шилжүүлнэ гэдгийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр /2020.09.07/ хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
Нийслэлийн сурагчид есдүгээр сарын 21-нээс, хөдөө орон нутгийн сурагчид есдүгээр сарын 14-нөөс ажлын таван өдрөөр хичээллэнэ.
Мөн МСҮТ-ийн сурагчид есдүгээр сарын 14-өөс хичээл нь эхлэх бол 10 дугаар сарын 4-нөөс их дээд сургуулиудын хичээл хэвийн орж эхлэх аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.