П.Анужин: Хуулийн төсөлд эрүүл хооллолтын тухай тусгах ёстой
Төрийн ордонд өнөөдөр /2020-08-25/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болсон. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Анужин "Тогтоолын төсөлтэй танилцлаа. Эрүүл идэвхитэй амьдралын хэв маяг гэдэг дотор тэр чигээрээ спортын тухай бичжээ. Эрүүл амьдрал гэдэг бол ганц спорт биш. Хоол хүнс эрүүл мэндийн 50-60 хувийг тодорхойлдог. Үндсэн чиглэл дотор 4 спортын чиглэлийн юм бичээд хоол хүнсийг хасичихаж, үүнийг тогтоож авч тусгаж өгнө үү гэж хүсэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.