"Далай ээж-1", "Далай ээж-2" буудлууд Хөвсгөл нуурт бохироо цугтаж байжээ
2020 оны 08 дугаар сарын 25-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны эдэлбэр газар буюу усан замын зогсоолын баруун урд байрлах “Далай ээж -1”, “Далай ээж-2” зочид буудлууд бохир усаа насосоор татан Хөвсгөл нуур руу шууд урсгадаг байсныг илрүүлжээ.
Уг хэргийг Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас хийсэн эргүүл, шалгалтаар илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.