Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ
“Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дахин хойшиллоо.
Шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 24-ны өдрийн 11 цагт товлосон боловч
- Шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Энхболд болон нэр бүхий гэрч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй,
- Өмгөөлөгч С.Дэлгэрнасан эрүүл мэндийн шалтгаанаас ирээгүй,
- Хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгчид өөрсдийн сонгож авсан өмгөөлөгч С.Дэлгэрнасантай шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаас талуудын тэгш мэтгэлзээнийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.
1.Нэр бүхий гэрч нарыг шүүхийн тогтоолоор албадан ирүүлэх
2.Хохирогч “Шунхлай” ХХК-нийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Батхуягийг томилсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5.1 дэх хэсгийн 1.2, 1.3 дэх заалтуудыг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулахаар шүүхийн тогтоол гарлаа.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.