Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэнэ

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болохоор товлогджээ. Түүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг боловсруулах ажлын хэсгүүд хуралдана.

Ажлын хэсгүүд:

-Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд хуралдана.  

-“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас болно. Үүний дараа

Байнгын хороодын хуралдаан: 

1.Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар" танхимд,

2.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан" танхимд, 

3.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Их Засаг" танхимд,

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар" танхимд,

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдана.  

 

Мөн өнөөдөр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралд товлогдсон ч дэд хороон дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганд суух эрх хараахан сэргээгүй учир хурал хойшилж магадгүй юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.