Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт хотод ажиллалаа

Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд 2013 оны зураг төслөөр хийгдэж байгаа тул нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон байна. Уг хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгаж, сургуулийн барилгыг ирэх 2021 онд бүрэн дуусгахаар боллоо.

Мөн 1А хороолол болон "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн"-гийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тус хороолол нь 1280 өрх, 4800 хүн амтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд 960 хүүхдийн сургууль, 400 хүүхдийн цэцэрлэг, соёл амралт, худалдаа үйлчилгээний барилгууд баригдах юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны барилга угсралтын ажил 50 хувьтай явж байгаа ба 2021 онд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Түүнчлэн, Энэхүү бүтээн байгуулалт нь Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ба уг ажлыг төлөвлөгөөний дагуу энэ онд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажил хуваарийн дагуу явж байгааг танилцууллаа. 

ce244254cb1d06d0440c4f743af4e7f5f831f4ddb89215137a1bba74d2aa2cc2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.