Нинжагийн музейгээс нэг сая иен агуулсан сейф хулгайлжээ

Японы төв хэсгийн Миэ мужид байрлах Ига-рю нинжагийн музейгээс нэг сая иен буюу 26 сая гаруй төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө агуулсан сейф хулгайд алдагдсан болохыг тус музейгээс мэдэгджээ.

Нинжа нарын алдарт Ига овгийн түүхийг харуулсан Ига-рю нинжагийн музейн оффисын аюулгүйн дохиолол өнгөрөгч даваа гарагийн 01:30 цагийн үед дуугарсан бөгөөд музейн удирдлагууд тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

Цагдаа нар хэргийн газарт хэдэн минутын дараа ирэхэд Аялал жуулчлалын алдартай цэг болох уг музей нь ням гарагийн 17:30 цагаас хойш эзэнгүй байсан гэнэ.

Бүх талаасаа 50 см-ийн хэмжээтэй уг дөрвөлжин бөгөөд дотор нь өнгөрсөн амралтын өдрүүдэд 1100 орчим хүнээс цуглуулсан музейд нэвтрэх хураамж мөнгө байсан аж. хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Албаныхан одоогоор хэрэгтнүүдийг илрүүлж чадаагүй байна.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.