LIVE: Онцгой коммист хандивласан 67,8 тэрбум төгрөгийн хандивыг юунд зарцуулсан бэ?
-Нийт хандивын 1.8 тэрбумыг амны хаалт авахад зарцуулсан гэх боловч тайлан нь байхгүй байна.-
Коронавирусийн халдвар гарсан цагаас эхлээд Улсын онцгой комисст нийт 7.8 тэрбум төгрөг цугларчээ. Харин энэ хандивын мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан талаар Захиргааны шинэ санаачлага ТББ судалгаа хийжээ.
Судалгаагаар хандивын мөнгө хэрхэн зарцуулагдсан нь тодорхойгүй байна.
Тухайлбал, нийт хандивын 1,8 тэрбумаар нь амны хаалт авсан гэх бөгөөд нэг тэрбумыг нь "Мөнхийн тун" гэх компани руу шилжүүлсэн боловч зарцуулалт нь тодорхойгүй байна.
Мөн гурван ААН-ээс 800 толгой хонийг УОК-т хандивласан байна. Хониныхоо 200-г нь ДССЗТ-д олгож, 300 хонийг нь зарж, дансандаа хийсэн гэх боловч мөн л зарсан мөнгөө дансандаа хийсэн эсэх, үлдсэн хонио хэрхсэн нь тодорхойгүй байна.
Энэ бол судалгааны зөвхөн эхлэл нь. Үлдсэн мөнгийг тодорхойгүй компаниуд руу шилжүүлсэн гэх мэт зөрчлүүд ч гарчээ. Энэ талаар бид дахин мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.