Австрали ард иргэдээ коронавирусийн эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамруулна

Австрали Улс коронавирусийн эсрэг вакциныг амжилттай бүтээж чадвал 25 сая иргэнээ үнэ төлбөргүй вакцинд хамруулна гэдгээ Засгийн газраас нь мэдэгджээ.

Вакциныг "AstraZeneca" эм үйлдвэрлэгч компани болон Оксфордын их сургууль хамтран боловсруулж байгаа юм.

Австралид коронавирусийн улмаас 400 гаруй хүн нас бараад байгаа юм. Энэ сарын эхээр Виктория муж онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон. Оксфордын их сургууль болон АстраЗенека компанийн хамтран бүтээж буй вакцин нь клиник туршилтын дэвшилтэт шатанд гарах ирээдүйтэй таван вакцины нэгээр нэрлэгдээд байгаа юм.

Түүнчлэн тус үйлдвэр Америкийн эмийн компани болох Бектон Дикинсонтой 25 сая долларын (19 сая фунт стерлинг) гэрээ байгуулж, 100 сая зүү, тариур нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа юм.

Эх сурвалж: BBC

logo21  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.