ЖДҮ-чид албан тушаалд томилогдсоор...

ШӨХТГ-ын даргаар ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг томилжээ. Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын дэд дарга байхадаа эхнэр Болортуяагийн “Рич холдинг” ХХК-ийн нэр дээр 400,558,905 төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авч байсан байдаг.

Уг асуудлаасаа болж ЗГХЭГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан түүний ЖДҮ-ийн асуудал мартагдаж Засгийн газрын харьяа агентлагийн дарга болжээ.  

Харин . Тэрээр мөн ЖДҮ-чин. Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн хамаарал бүхий “Газар буудай” компанид 950, 858,904.00  зээл, Газар агро ХХК-даа 1,943,226,511.00 зээл авсан нь нотлогдож байсан билээ.

Тэрээр өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК-даа 1,2 тэрбум төгрөгийн зээл аваад төлсөн байдаг. Мөн  “Ти Эс Эм” ХХК-д 803,261,900.00 зээл аваад төлсөн гэдэг.  

Хуульзүйн сайд Х.Нямбаатар ч мөн “Өгөөдэй Ази” ХХК-даа 950,000 төгрөгийн зээл олгуулсан, ЖДҮ-чин. Гэвч мөн л энэ засагт сайд болж "томорсон".

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.