А.Амбасэлмаа: ХӨСҮТ-өөс өнөөдөр гурван хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ
Эрүүл мэндийн яамны /2020-08-19/ 11:00 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 18-нд нийтдээ 750 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьцын хариу “Сөрөг” гарч, коронавирус илрээгүй. Үүнд:
- Долдугаар сарын 29нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 156 хүний давтан шинжилгээ
- Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 78 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй
- Наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 253 давтан шинжилгээ,
- Орхон аймагт, Улаанбаатар хотод ажиглах байранд ажиллаж буй эмч, резидэнт 27 хүний давтан шинжилгээ,
- Сувиллын ажиглалтад байгаа 47 хүний давтан шинжилгээ,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ,
- Тандалтын зорилгоор цуглуулсан 12 хүний сорьцийг шинжлэхэд СӨРӨГ гарсан.
- Мөн тусгаарлан ажиглах байранд байгаа 8 хүний давтан шинжилгээ,
- Орхон аймагт тусгаарлагдсан 77,
- Дарханд тусгаарлагдсан 58,
- Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээ,
- Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
- Баруун хараад долоон хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ.
ХӨСҮТ-өөс өнөөдөр гурван хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. 27,22,31 настай, энхийг сахиулагчид байна.
Ингээд Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 298, эдгэрсэн 281 иргэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 52 хүн, гэрийн ажиглалтад 14 хүн байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа дууссан 215 хүн байна.
Одоогоор ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 15 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүнийх хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийтдээ 38 хүн ажиглалт, тандалт эмчилгээнд байгаа"гэв.
Мөн тэрбээр "Тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх наймдугаар сарын 19-ний 02:00 цагт амаржиж, 2,800 гр охинтой боллоо" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.