БНСУ-д монгол иргэн согтуугаар жолоо барин, онц ноцтой осол гаргажээ
БНСУ-ын Шихынг хотоос Инчоны зүг явах хурдны зам дээр монгол иргэн согтуугаар жолоо барин, нэгдүгээр эгнээнд явж байхдаа автомашинаа зогсоосны улмаас зам тээврийн онц ноцтой осол гарчээ. Нийт найман автомашин ар араасаа мөргөлдөн, нэг хүний амь нас хохирч, 12 хүн бэртэл, гэмтэл авсан байна.
Энэхүү осол энэ сарын 16-ны шөнийн 02:20 цагт гарсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн монгол иргэн жолоодож явсан "Киа К5" маркийн автомашинаа зам дээр зогсооход "Киа К3" болон "Туксон" маркийн машинууд араас нь хурдтай ирж мөргөсөн аж. Харин уг ослыг хараад, хурдаа хасаж байсан таксины араас нэгэн ачааны машин мөргөсөн байна. Мөн дахиад гурван машин ослын хэлтэрхийний улмаас их, бага хэмжээний осолд оржээ.

Харамсалтай нь "Киа К5" маркийн автомашины зорчигчийн суудалд байсан 33 настай монгол эр нас барсан гэдгийг цагдаа нар албан ёсоор мэдэгдэв. Харин хүнд, хөнгөн гэмтэл авсан 12 хүн одоогоор ойролцоох эмнэлэгт эмчлүүлж байна.
К5 машиныг жолоодож явсан монгол иргэнд цусны шинжилгээ хийхэд түүний цусан дахь алкоголийн хэмжээ 0.08 хувь ба түүнээс дээш гэсэн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн түүний жолооны үнэмлэх хүчингүй болох нь тогтоогдсон аж.
![]()
Албаныхан ослын талаарх мөрдөн байцаах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: Yonhap News
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.