А.Амбасэлмаа: 609 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамны /2020-08-17/ 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ,Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 16-нд нийтдээ 609 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц “Сөрөг” гарч коронавирус илрээгүй. Үүнд:
- Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ,
- Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
- Сувиллын ажиглалтад байгаа зургаан хүний шинжилгээ,
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.
Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 298, эдгэрсэн 276 иргэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 47 хүн, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа дууссан 213 хүн байна. Одоогоор ХӨСҮТ-д 22 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 20 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүнийх хүндэвтэр байна.
ХӨСҮТ-д нийтдээ 42 хүн ажиглалт, тандалт эмчилгээнд байгаа"гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.