Есдүгээр сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэгийг ашиглалтад оруулна

2020-2021 оны хичээлийн жил хоёр долоо хоногийн дараа эхэлнэ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам хичээл, сургалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж, шинээр барьж, өргөтгөж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг эрчимжүүлж байна.

Есдүгээр сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг, үүнээс нийслэлд дөрвөн сургууль, 23 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авахаар Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын хэсгүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж эхэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт баригдаж буй сургуулиудын барилгын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэжээ.

117768518 774358793393237 3790752220837926628 o

. Эдгээр сургууль ашиглалтад орсноор тус дүүргийн хэмжээнд боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх хорооны сургуулиудын ачаалал мэдэгдэхүйц буурна.

Мөн Япон Улсын Жайка байгууллагын буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутагт баригдаж буй 640 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилгын явцтай танилцлаа. .

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо сургуульгүй байсан бөгөөд тус хорооны 925, мөн наймдугаар хорооны 455 хүүхэд Баянгол дүүргийн 46 дугаар сургууль буюу “Сэтгэмж” цогцолборт суралцдаг байжээ. Шинэ сургууль ашиглалтад орсноор долдугаар хорооны бүх хүүхдүүд харьяаллын дагуу хичээллэж, 46 дугаар сургуулийн ачаалал тэр хэмжээгээр буурах юм.

117798110 774358930059890 4124645863411558862 o117713031 774361463392970 4045356734183349101 o117779122 774359030059880 6271986475810507688 o117989727 774359243393192 8571567079569904657 o

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.