33 настай ихрүүд “Эхийн алдар” одонгоо энэ жил зэрэг гардан авчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

.

Эдгээр ээжүүдийн дотор “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо энэ жил зэрэг гардан авахаар болсон 33 настай ихрүүдийн нэг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Мөнгөнсувд байгаа юм.

MG 3446 scaledOTGO9903 scaled

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлэхдээ, дөрвөн хүү, нэг охины ээж М.Мөнгөнсувд болон түүний гэр бүлд халуун баяр хүргэж, түүний ихэр М.Мөнхсувдын одонг Хэнтий аймагт гардуулна гэдгээ дуулгалаа.

Төрийн тэргүүн үргэлжлүүлэн, гуравхан сая хүнтэй Монгол Улс хүн амаа өсгөх, хүүхдийг хэвийн орчин нөхцөлд бойжуулахад нь эхчүүдэд туслах бодлогоо хэзээ ч орхиж болохгүйг онцоллоо.

Мөн нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэхэд нь төр эхчүүдэд боломжоороо туслаж, жилдээ нэг өдөр баяр хүргэж, шагнахаас ч илүүг хийх ёстой бөгөөд хүн амаа өсгөх, эхчүүдээ дэмжих, хүүхдээр дамжуулан баялгийг хуваарилах бодлого тэгш, хүртээмжтэй байх учиртай гэв.

MG 3627 scaledMG 3648 scaledMG 3482 scaledGB5 2667 scaledGB5 2947 1 scaled

OTGO9882 scaled

GB5 2872 scaledGB5 2801 scaled


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.

“Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн хүрээнд зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгууд болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулаад байна.

MG 3503 scaledMG 3568 scaledMG 3533 scaledGB5 3111 scaledGB5 3237 scaledGB5 3323 scaledGB5 3500 scaledGB5 3447 scaled

OTGO9795 scaled

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.