Гарал үүсэл нь тодорхойгүй малын толгойг шулж, нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг байжээ

МХЕГ-ын даргын баталсан 01/66 дугаартай удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар нь зөвшөөрөлгүй бог болон бод малын толгой шуллагааны цехийн үйл ажиллагаанд Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар,

  • Мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг,
  • Шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг,
  • Цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй,
  • Ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй,
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй,
  • Ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг,
  • Цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.

Дээрх хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна гэж НМХГ-аас мэдээллээ.

117226090 3747839158576770 7686182326206358153 o117255577 3747839081910111 6015614176940285814 o117336947 3747844538576232 3331785098634891604 o117769675 3747840821909937 2136722705774502576 o1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.