Р.О.Сулливан: Надад хожих, хожигдох нь сонин биш...
Мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-ий онцлох тоглолтуудын бичлэгийг цувралаар толилуулж байна.
Урьд шөнө шөвгийн 8-ын тоглолтууд явагдаж дууслаа. Шөвгийн 8-ын тоглолтуудыг цувралаар тоймлон хүргэж байна. Дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби, дэлхийн аварга Нейл Робертсон нарын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Ронни зургаан жилийн дараа ДАШТ-ий хагас шигшээд шалгарч байна.
Тэрээр 2014 оны ДАШТ-ий финалд Марк Селбид хожигдсоноосоо хойш ДАШТ-ий хагас шигшээд шалгараагүй байсан юм. Тэрээр шөвгийн 8-д дэлхийн гурван удаагийн аварга Марк Виллиамстай тоглосон ба эхний тоглолтуудад хожигдож байсан ч төгс эргэн ирэлтийг хийж 13:10 харьцаагаар ялалт байгууллаа. Энэ нь тэдний дэлхийн аваргын ширээнээ тав дахь удаагийн учраа байсан ба Ронни бүгдэд нь хожлоо.
Тоглолтын дараа Ронни: "Миний насны хүнд ялах, ялагдах бол асуудал биш ээ. /сурв: энэ жил Ронни 45 настай/ Би тоглолт бүрээсээ таашаал авах гэж тоглодог."
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.