“Дисней” компани 4.7 тэрбум ам.долларын хохирол амсав
“Дисней” компани нь энэ жилийн төлөвлөгөөндөө “Мулан” киног үзэгчдийн хүртээл болгоно хэмээн мэдээлсэн бөгөөд амжилтаа ахиулах зорилгоор ирэх жил шинэ стрийминг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Гэсэн ч “Ковид-19” цар тахлын улмаас цэцэрлэгт хүрээлэнгүүд хаагдаж, кино театрууд хаалгаа барьсны улмаас үйл ажиллагаагаа хумьсан тул сүүлийн гурван сарын хугацаанд 4.7 тэрбум доллар буюу 3.6 тэрбум фунт стерлингийн алдагдалд оржээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8 тэрбум доллароор ашиг орлого нь буурсан үзүүлэлт аж. Тус компани “Мулан” киноныхоо нээлтийг наймдугаар сарын 21-нд нээлтээ хийх юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.