Соёлын өвийн бүртгэл, хамгаалалтад авах шаардлагатай 41 барилга байна

Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах, санхүүгийн эх үүсвэрийг судлах ажлын тухай асуудлыг нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав танилцуулав.

117264425 301411797968518 2549263784391869814 n 20200807030309

Соёлын өвийн бүртгэл хамгаалалтад авах шаардлагатай нийт 41 барилга байгууламж бий. . Харин нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай барилга байгууламжид Гэсэр сүмийн цогцолбор, Улаанбаатар хотын музей, Хүүхдийн урлан бүтээх төв, Дамбадаржаалин  хийд болон Ерөнхий сайд Ц.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” орж байгаа юм..

Хамгаалалтаас хасах шаардлагатай барилга, байгууламжид Жуковын гэр музей, Бэтүб хийд, Түвдэнпэлжээлин хийд барилгууд байна.  

Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламжийг аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлэх зорилгоор “Их тэнгэрийн ам-Зайсан” аялал, “Гандантэгчилэн-төв шуудан”, Улаанбаатар хотын зүүн хэсгийн аялал, “Дамбадаржаалин-Дашчойлон” зэрэг дөрвөн хэсэгт аялал зохион байгуулахаар төлөвлөжээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан шаардлагатай хөрөнгийн саналыг яаралтай оруулж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.