LIVE: Хэрэглээний зээлийн хугацааг он дуустал сунгахаар боллоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаа өнөөдөр хийж, хэрэглээний зээлийн хугацааг сунгах тухай шийдвэр гаргажээ. Тус хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болсныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

.

Хэрэглээний нийт зээлийн 15-16 хувь нь зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулаагүй байсан тул хэрэв танд санхүүгийн дарамт учирч байгаа бол Монголбанкнаас олгож буй боломжийг ашиглах нь зүйтэй гэж Төв банкны мэргэжилтнүүд зөвлөв. 

. Гэсэн хэдий ч эдийн засгийн идэвхжил хэзээнээс сайжрах нь тодорхойгүй байна. Манай улсад нийт 76 мянган иргэн хэрэглээний зээл авчээ. Тэд зээлийн эргэн төлөлтөө түр хойшлуулснаар муу зээлдэгч болохоос сэргийлэх, хугацаа хэтэрсэн болон муу зээлийн дүнг өсгөхгүй байхыг зорьжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.