Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн иргэнийг 490 мянгаар торгожээ

Хуш модны самрыг есдүгээр сарын 15-наас эхлэн байгаль хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх зохицуулалттай байдаг. Гэтэл иргэн Э “Ойн тухай хууль” зөрчин хуш модны самар зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид илрүүлжээ. .

116946455 364442324565662 9052469821686376522 n 20200806010516

НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин “Хуш модны самрыг түүхийгээр нь түүх тохиолдол их гардаг учир нийслэлийн Байгаль орчны газрын даргын А/66 тушаал гарган, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ногоон бүсээс хоёр отгын 20 гаруй иргэдийг зөвшөөрөлгүйгээр хуш мод бэлтгэж байсан зөрчлийг илрүүлэн ойгоос буулгах арга хэмжээг авч ажилласан. Хуш модны самрыг есдүгээр сарын 15-наас эхлэн байгаль хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх зохицуулалттай байдаг. Зөвшөөрөлгүй үед түүсэн кг самар тутамд 50 мянган төгрөгөөр торгоно” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.