Халиун буга агнасан гэмт хэргийг илрүүллээ

Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнаж мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид илрүүлжээ.

Тус аймгийн аймгийн тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авчээ. 

117190380 3048392488602212 5985837643597723666 n

117032618 3048392888602172 8274795069638607951 n

Эрүүгийн хуулийн 24.5-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.