LIVE: Мэргэжлийн снукер биллиардын ДАШТ

 

117146973 10157221836082062 8675288186357257211 o (1) 01

Өнөөдрөөс хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлж байгаа тул өдөрт Улаанбаатарын цагаар 20:00, 02:00 цагуудаас тоглолтууд хоёр ширээн дээр зэрэг явагдах юм. Өнөөдрийн эхний тоглолт дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс болон мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-д анхны ялалтаа байгуулсан Норвеги тамирчин Курт Мафлин нар хоёр дугаар тойргийн эхний тоглолтоо хийнэ. Мөн түүнчлэн нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолт болох Бары Хавкинс болон энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөж буй цорын ганц Швейцарь залуу Александер Урсенбачер нарын тоглолт үргэлжлэн явагдана. 

117214077 10157221870927062 3582600500844037826 o 011

Норвеги тамирчин Куртын хувьд Жон Хиггинсийг өмнө нь хожиж үзсэн ба өнгөрсөн жилийн China Championship тэмцээний 16-д 5-4 харьцаагаар хожиж байсныг биллиард сонирхогчид маань тод санаж байгаа биз ээ. 

Курт Мафлин нэгдүгээр тойрогт Дэвид Гилбертийг хожсоныхоо дараа: "Жон Хиггинс бол миний хүндэлж явдаг домгуудын нэг. Тэрээр бүх цаг үеийн шилдэг дөрвийн нэг шүү дээ" хэмээн хэлсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.