СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-05

Гурван настай хүүхэд усанд осолдож, амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Буянт голын усанд гурван настай хүүхэд осолдсон хэрэг өчигдөр гарчээ.

Ослын тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:43 цагт осолдсон газраас зүүн хойд зүгт 5 км-т Е /3 настай, эмэгтэй/-ийн цогцсыг усны мандал дээр хөвж байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Мөн тухайн өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хар-Усны дохио гэдэг газар малчин А, туслах малчин 26 настай Б-гийн хамт сумын төвөөс гэр рүүгээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Пробокс” загварын суудлын автомашин жолоодож, Хурхын голд шаварт суугаад гарч чадахгүй унтжээ.

Ингээд наймдугаар сарын 4-ний өдөр 04:00 цагийн орчимд машинд Б байхгүй байсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Хурхын голоос иргэн Б-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.