СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-05

Зуншлага муу газар нутагт зориудаар бороо оруулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хоёр дахь удаагийн цаг агаарт зориудаар нөлөөлөх нэгдсэн үйл ажиллагааг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд долоон аймгийн нийт 12 экспедицүүд  ажилласан. Монгол орны ихэнхи нутагт зуншлага хэвийн байгаа боловч говийн аймгуудын нутаг, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын зарим нутгаар гантай буюу гандуу байна. Гантай, гандуу байгаа газруудаар арван экспедиц ажиллажээ.

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Төв аймгийн нийт сумдаар 4-35мм, ургамлын гарц муу байгаа сумдаар 4-12мм, Эрдэнэсант 14, Дэлгэрхаан 12.7, Бүрэн 5мм бороо орлоо. Дундговь аймгийн нутгаар 1-8мм, нутгийн хойд тал арай ахиу орсон. Говь-угтаал 8, Адаацаг болон Эрдэнэдалай 6, Мандалговь 6.4мм орсон байна.

Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 0.8-55мм, хамгийн бага Зэлтэр 0.8, бусад нутгаар 15мм-ээс дээш орлоо. Ургац муу байсан Сэлэнгэ аймгийн тариалангийн газруудаар ахиу бороо орж, тариамал ургамлын ургац сэргэжээ.

Баянхонгор аймгийн долоон сумдад 7-16 мм хур тунадас орсон. Өвөрхангай аймгийн 12 сумдын нутагт 1-11мм, хамгийн их нь Баруунхайрхан 11, Бүрд 10 мм тунадас орлоо.

.

Эх сурвалж: ЦУОШГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.